| | USD/MNT 0₮

Согтуу жолооч айлын гэр хашаа дайрч, хоёр хүүхэд хүнд бэртэж ухаангүй эмнэлэгт хүргэгджээ

 
Өнөөдөр 15.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42-р хороо буюу Зүүн салааны эцэст "Toyota Itis маркийн автомашины жолооч, эмэгтэй Х нь  /32 настай/ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолооч барьж айлын хашаа, монгол гэрийг дайрч, гэр дотор байсан хоёр болон гурван настай хүүхдүүд болон 20 гаруй настай ээжийнх нь хамт хүнд бэртээж, ноцтой зам тээврийн осол гаргажээ.
 
Согтууруулдах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн жолооч нь 1.64 хувийн согтолттой байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. 
 
Хоёр настай охины биеийн байдал хүнд байгаа бөгөөд ухаан орохгүй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Харин гурван настай хүүгийн хувьд хөл нь хугарч, хүнд бэртсэн, ээж нь цээжний битүү гэмтэл авчээ. Осол гарсаны дараа ээжийг нь машин доор дарагдсан байсныг татаж гаргасан байна. 
 
Тухайн согтуу жолооч нь хоёроос 12 насны дөрвөн хүүхдийг хамгаалах бүс, зориулалтын суудалгүй тээвэрлэж явжээ. Машин дотор корчиж явсан хүүхдүүд бэртэж гэмтээгүй аж. 
 
2020 оны эхний долоон сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 мянган зөрчил бүртгэгдэж, 561 зам тээврийн осол гарсан байна. Ослын улмаас 50 хүн, 38 бага насны хүүхдийн амь нас харамсалтайгаар хохирчээ.

Согтуу жолооч таны "ойрхон газар яав л гэж, би жолоо сайн барьдаг" гэж өөртөө эрдсэн, ухамсаргүй үйлдийн буруугаас гэм зэмгүй 38 хүүхэд амиа алджээ. 
 
Иймээс иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 
Өнөөдөр 15.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42-р хороо буюу Зүүн салааны эцэст "Toyota Itis маркийн автомашины жолооч, эмэгтэй Х нь /32 настай/ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолооч барьж айлын хашаа, монгол гэрийг дайрч, гэр дотор байсан хоёр болон гурван настай хүүхдүүд болон 20 гаруй настай ээжийнх нь хамт хүнд бэртээж, ноцтой зам тээврийн осол гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.