| | USD/MNT 0₮

Монголбанк:Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг энэ он дуустал хойшлууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бус хурлаа хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. 

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гаргасан шийдвэрийн үргэлжлэл бөгөөд үүний хүрээнд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орж  байгаа гэдгийг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. 

Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгахаар болсон талаар Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.

Хэрэглээний зээлийн төлөлтийг сунгаснаар тухайн хүний санхүүгийн байдал хүндэрсэн бол энэ олгож байгаа боломжийг ашиглаж, өөрийнхөө өрхийн санхүү дээр ирж байгаа дарамтаа зөөллөх, хэрэглээгээ тодорхой түвшинд хадгалж үлдэх бололцоо олгогдож байгаа. Нөгөөтэйгүүр ерөнхий эдийн засгийн төлөв байдлыг харах юм бол нөхцөл байдал сайнгүй байгаа дүр зураг харагдаж байна.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн уналт энэ оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Ялангуяа хоёрдугаар улирлын сарын тоонуудыг харахад бидний төсөөлж байснаас зарим салбарууд дээр хүлээлтээс муудсан байгаа" гэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бус хурлаа хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал, хэрэглээний зээлийн хугацааг сунгахаар болсон талаар Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах мэдээлэл өглөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.