| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Өнөөдрийн байдлаар уг халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдсэн байна. Нийтдээ 18 сая 900 мянган хүн халдвар авчээ. 

Харин манай улсад өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай иргэдийн тоо 293-д хүрсэн бол эдгэрээд гарсан нь 260 байна. 

Ингээд ХӨСҮТ-ээс мэдээлснээр бол "Өчигдрийн байдлаар нийтдээ 261 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Ажиглан тусгаарлах байранд байгаа 56, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүн, Сэлэнгэд нэг хүн, Шинэ Дели хотоос ирсэн 165 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн найман хүний сорьцонд вирус илрээгүй. 

Нийт батлагдсан тохиолдол 293 харин эдгэрсэн нь 260 байгаа бол ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 33 хүн байна. 31 хүний биеийн байдал хөнгөн бол хоёр хүний биеийн байдал хүнд байна. Харин 47 хүн сувиллын ажиглалтад байна.  Халдвартын тусгаарлалтын байранд байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна" гэлээ. 

Өчигдрийн байдлаар нийтдээ 261 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.