| | USD/MNT 0₮

Бясалгалд суухаар гараад ор сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн сарын 31-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр, зургадугаар хороонд байрлах “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-д бясалгал хийхээр очсон 27 настай эмэгтэй Б.Оргил нь эл өдрийн оройн 22:35 цагийн орчимд ор сураггүй алга болсон тухай мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн үед алга болсон эмэгтэй өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа бөгөөд онцгой байдлын алба болон цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээрээ байна. 

Алга болсон эмэгтэй хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар "Утасны цэнэг дууслаа, намайг ирж аваач" гэж яриад холбоо тасарчээ. 

Харин аавынх нь ярьж буйгаар "Тэр өдөр “Мэлхийн хад”-наас цааш 4-5 км-ийн цаана нэг шинэ бясалгалын төв нээгдсэн юм билээ. Тэгээд хамт бясалгал хийдэг байсан хэсэг хүмүүстэйгээ хамт явсан юм. Хоёр өдөр бясалгал хийсний дараа гурав дахь өдрийнхөө орой нь ээж рүүгээ “Буцмаар байна” гэж ярьсан. Тэгээд эхнэр маань дүүгийнхээ машинтай хамт тийшээ хөдөлсөн.

Тэгээд очих замд, хамт байсан хүн нь “Ийм бороотой байхад орой ирээд яах вэ. Маргааш ирүүлэхгүй юу даа” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд охиныг ярихаар нь “Нэгэнт гарчихсан юм чинь яваад очъё” гэж хэлээд 10:59 цагт очиход “Түрүүн гараад явсан” гээд л алга болчихсон" гэжээ. 

О нь алга болох үедээ саарал цайвар өнгийн цахилгаантай цамц, хар бэлтгэлийн өмд, улбар шар өнгийн кеттэй явж байжээ. Хэрвээ та тухайн бүсгүйн тухай мэдээлэл өгөх бол дараах утсаар 99140234 холбогдохыг ар гэрийнхэн нь хүслээ. 

Өнгөрсөн сарын 31-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр, зургадугаар хороонд байрлах “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-д бясалгал хийхээр очсон 27 настай эмэгтэй Б.Оргил нь эл өдрийн оройн 22:35 цагийн орчимд ор сураггүй алга болсон тухай мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.