| | USD/MNT 0₮
БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн өгзөг барьсан хэрэгт буруутгагдаж, тус улсын хуулийн байгууллагад саатуулагдаж, улмаар хилийн хориг тавиулсан байгаа ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр эх орондоо ирэх боломжтой болжээ.
Учир нь БНСУ-ын Инчеон хотын прокуророос өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль төлөх шийтгэл оноож, хилийн хоригийг цуцалжээ.
Инчеон хотын Цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны хэлснээр Д.Одбаярын хэргийг тус улсын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд бусад ижил төстэй хэргүүдийн жишгээр торгуулийн арга хэмжээ авсан гэв.
Ийнхүү хилийн хоригоо цуцлуулсан түүнийг өнөөдөр эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл байгаа ч зарим эх сурвалж маргааш ирэхээр болсон гэх.