| | USD/MNT 0₮
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дааданхүүгийн Батбаатарыг томиллоо.
Ажил хүлээлцэх арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон тус яамны нэгжийн удирдлагууд оролцов.
Д.Батбаатар нь улсад 32 жил ажилласан. 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль, 1986 онд Монгол Улсын Их Сургууль, 1998 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн.
Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх, 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал, 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж ирсэн төрийн албаны баялаг туршлагатай.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дааданхүүгийн Батбаатарыг томиллоо.