| | USD/MNT 0₮

Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоц эх орондоо газардлаа

АНУ-ын Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. 

Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирж байна. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголика, Зүчи, Дрийм зэрэг зочид буудлуудад байрлуулна. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёрдахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог.

Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан билээ. 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.