| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:14 энхийг сахиулагч эдгэрч, дараагийн шат руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 615 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс, Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс, Долдугаар сарын 22-нд Австрали улсаас ирсэн 48 хүн буюу Оюутолгойн ажилчдын давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, Тусгаарлах байр болон ХӨСҮТ-д ажиллаж байгаа нийт 19 эмч ажилчид, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа хоёр хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор орж ирсэн 100 жолоочийн сорьцод  шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр долдугаар сарын 12-14-нд ирсэн 14  энхийг сахиулагч эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн сувилал руу шилжиж байна.

Ингэснээр  Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 293, үүнээс эдгэрсэн 244, эмчлүүлж байгаа 49 хүн байна. 49 хүнээс 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна. Одоогоор ХӨСҮТ-д 72 хүн тандалт, ажиглалтад байна. Мөн иргэдийн дунд халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар болон томуугийн вирус илрээгүй" гэлээ. 

 

Өнөөдөр долдугаар сарын 12-14-нд ирсэн 14 энхийг сахиулагч эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн сувилал руу шилжиж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.