| | USD/MNT 0₮

Нэгж авахаар гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйн цогцсыг жалганаас олжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 настай Н хэмээх бүсгүй Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөл дэх гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид мэдээлж байсан билээ.

Бүсгүй тухайн өдрийн 12:00 цагийн үед “Дэлгүүр орж нэгж авчихаад ирье” гэж аав, ээждээ хэлчихээд гарсан байдаг. Улмаар эцэг эх нь нэгдүгээр сарын 21-ны өдөр цагдаад мэдэгдсэн.

Гэвч алга болсон Н бүсгүй амиа алдсан бөгөөд, цогцсыг нь зургаан сарын дараа жалганаас олсон байна. Тодруулбал, талийгаачийн цогцсыг өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх газраас олжээ. Талийгаачийн цогцсыг анх унадаг дугуйтай хүүхэд олж, эцэг эхдээ хэлснээр цагдаагийн албан хаагчид мэдсэн байна. 

Харин талийгаачийн эцэг, эх түүний алга болсон өдрөө өмсөж явсан ногоон малгайтай хүрэм, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал зэргээр нь таньжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 настай Н хэмээх бүсгүй Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөл дэх гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид мэдээлж байсан билээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.