| | USD/MNT 0₮
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Хэргийн талаар тодруулахад, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтнууд, ХХААХҮЯ-ны сайд асан Б.Батзориг, тус яамны төрийн бичгийн дарга нарыг яллагдагчаар татан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн юм.
Прокурорын зүгээс яллагдагч Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1-2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.4-1 буюу “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн буруутгаж, ялын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байгаа.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.