| | USD/MNT 0₮

Сансарын ШТС-аас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

Сансарын ШТС-аас Сансарын тунель рүү зүүн эргэхийг өөрчилжээ. Ингэснээр, 

1.Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14,7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэж байна.

2.Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57,3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

3. Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд 44-49,2 тээврийн хэрэгсэл уулварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56,6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Сансарын ШТС-аас Сансарын тунель рүү зүүн эргэхийг өөрчилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.