| | USD/MNT 0₮

Гал гарсан байрнаас скочоор хүлүүлсэн эмэгтэйн цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 115 дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2020 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 21:49 цагт хүлээн авчээ. Ингээд тус дуудлагын дагуу  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 21:56 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан байна. Харин хэргийн газар очиход 22 настай иргэн Б зургадугаар давхрын цонхоор үсэрч нас барсан мөн 46 настай иргэн Н-ийн толгойноос нь цус гарсан, хөл толгойгоо скочоор хүлүүлсэн байдалтай нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Гал гарсан байрнаас хөл, толгой нь хүлээстэй эмэгтэйн цогцос олджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.