| | USD/MNT 0₮

БЯСАЛГАЛЫН ТӨВД АМАРЧ БАЙСАН 25 НАСТАЙ ЭМЭГТЭЙ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Бясалгалын төвд амарч байсан 25 настай эмэгтэй ор сураггүй алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллага, онцгой байдлын албанд иржээ. 

Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” долдугаар сарын 31-ний өдрийн 22.35 цагийн орчим Хан-Уул дүүргийн  хоёрдугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08 сарын 01-ний өдрийн 11:04 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Сураггүй болсон гэх иргэн 08 сарын 01-ний өдрийн 18:30 цагийн орчим суудлын автомашинд сууж явсан тухай мэдээллийг дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсаны дагуу эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.

Харин өнөөдрийг хүртэл сураггүй алга болсон эмэгтэй олдоогүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж эхэллээ.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” долдугаар сарын 31-ний өдрийн 22.35 цагийн орчим Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08 сарын 01-ний өдрийн 11:04 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.