| | USD/MNT 0₮

Сайд асан С.Ламбаа Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан С.Ламбаа Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ.

Тэрбээр өнгөрсөн 2016 онд УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бол ийнхүү энэ удаад тушаал дэвшиж Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болжээ.

С.Ламбаагийн хувьд МУИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. УИХ-ын гишүүнээр 1996-2000, 2004-2008, 2008-2012 онуудад гурван удаа сонгогдож байсан бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, ЭМ-ийн сайдаар 2008-2012, 2016 онуудад томилогдон ажиллаж байсан.

УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалыг хашиж байв. Харин одоо Ерөнхийлөгчид зөвлөхөөр болжээ. 

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан С.Ламбаа Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.