| | USD/MNT 0₮
Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран энэ сарын 11-нд гэнэтийн шалгалт зохион байгуулж, албаны нэр дээр бүртгэлтэй байдаг автомашинаар өглөөд хүүхдээ сургуульд нь зөөж байгаа үйлдлийг газар дээр нь илрүүлсэн юм.
Төрийн албан хаагчид тэр дундаа удирдлагууд албаны машиныг хувьдаа ашиглах нь хориотой байдаг.
Тодруулбал, УИХ-аас 2017 онд баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно гээд цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1: 39 дүгээр зүйлийг зөрчсөн бол зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан 48.1.4 төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заажээ.
Тэгвэл салбарын сайд нараас өгсүүлээд ҮХЦ-ийн гишүүн хүртэл албаны машинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж байсан энэ хууль бус үйлдэлд Төрийн албаны зөвлөлөөс ямар хариуцлага тооцох бол. Тус газраас зөрчил гаргасан дарга нарыг албан тушаалаас нь халахаар болжээ ч гэсэн мэдээлэл өчигдөр гарав.
Тэгвэл энэ талаар тус газраас тодруулахад “Уг нь журам, ёсзүйн дүрэмдээ зааснаар бол албаны машиныг хувьдаа ашиглах ёсгүй юм. Гэхдээ шууд хална гэсэн мэдээллийг манайхаас гаргаагүй. Эхний удаад сануулах арга хэмжээ өгсөн. Харин гаргасан зөрчлөө удаа дараа давтвал дараагийн арга хэмжээг авна. Энэ шалгалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ” гэлээ.
Харин хуулиа биелүүлж мөрддөггүй дарга нартаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох ёстой. Гэтэл тэрбээр дарга нараа өмөөрч, худлаа мэдээлэл өгч, өөрийнхөө баталсан хуулийг хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй ухааны юм яриад зогсч байна.
Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран энэ сарын 11-нд гэнэтийн шалгалт зохион байгуулж, албаны нэр дээр бүртгэлтэй байдаг автомашинаар өглөөд хүүхдээ сургуульд нь зөөж байгаа үйлдлийг газар дээр нь илрүүлсэн юм.