| | USD/MNT 0₮

ЦЕГ-ын шинэ дарга Ж.Болд бүрэлдэхүүнээ сольж, томилгоо хийжээ

Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын Дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Болдыг ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилсон билээ.

Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн дарга Ж.Болд ЦЕГ-т дараах томилгоог хийжээ. Тодруулбал,  Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг, Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг, Мөрдөн байцаах албаны дэд даргаар хурандаа Б.Даваажавыг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг, Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг, Экологийн цагдаагийн албаны дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг  тус, тус томилжээ.

Дашрамд сонирхуулахад, цагдаагийн хурандаа Ж.Болдын товч намтарыг хүргэе. Тэрбээр,  

Мэргэжил: Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр, докторант

Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал

1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль

2007-2008 онд Удирдлагын академи

Гурав. Ажлын туршлага

1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;

2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;

2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;

2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;

2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;

2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;

2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар

2019 оноос ЦЕГ-ын Дэд даргаар тус тус ажиллаж байгаад ийнхүү ЦЕГ-ын дарга болжээ. 

Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын Дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Болдыг ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилсон билээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.