| | USD/MNT 0₮

Хоёр настангуудыг цэцэрлэгт авахгүй тул цахимаар бүртгэл явуулахгүй гэв

Өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас ирэх есдүгээр сараас эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллээр энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй. 3-4 настай хүүхдүүдийн тодорхой хувийг авна. Харин таван настай хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэдгийг албаныхан онцлон хэллээ. 

Тодруулбал, өмнөх жилүүдэд зохион байгуулагддаг байсан цэцэрлэгийн цахим бүртгэлийг энэ жил хийхгүй юм байна. Учир нь хоёр настангуудыг цэцэрлэгт авахгүй тул цахим бүртгэл хийхгүй гэлээ.

 

Мэдээллээр энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй. 3-4 настай хүүхдүүдийн тодорхой хувийг авна. Харин таван настай хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэдгийг албаныхан онцлон хэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.