| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 2-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 429 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Үүнд,Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн иргэд, Афганистанаас ирсэн цэрэг дайчид, ХӨСҮТ-д ажиллаж байсан гурван эмч, ажилтан, ажиглах байранд байгаа найман хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 жолоочийн давтан шинжилгээ багтсан.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж байгаа 63 хүн байна. Тэдний 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний бие хүндэвтэр байна" гэлээ. 

2020 оны наймдугаар сарын 2-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 429 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.