| | USD/MNT 0₮

УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар 

  • КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  • Есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийг ОБЕГ-ын дарга, хурандаа Г.Ариунбуян танилцуулахдаа "ДЭМБ-ын мэдээллээр өнөөдөр ковид-19 цар тахлын улмаас 16,4 сая хүн өвчилж, 655 мянган хүн нас барсан гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан 35 улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоож, 88 улс хилээ хэсэгчилж болон урт хугацаагаар хаасан. Манайхтай хил залгаа орших БНХАУ-д сүүлийн өдрүүдэд 24 цагийн дотор 160-170 хүн халдвар авч, нийт тохиолдлын тоо 87,245-д хүрч, 4663 хүн нас бараад байна. Түүнчлэн шинж тэмдэггүй өвчлөл бүртгэгдсээр байна.

Харин хойд хөрш болох ОХУ-д нэг хоногийн дотор 4000-6000 шинэ тохиолдлууд бүртгэгдэж, Буриад, Эрхүү, Тува зэрэг мужуудад нийт 4000-12000 тохиолдол, давхардсан тоогоор 200 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Манай улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 289 тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 73,8 хувь нь 0ХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан иргэдээс илэрсэн. 222 хүнийг эмчилсэн. Энэ бүхнийг харгалзан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргасан. Маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдэгдэнэ" хэмээв.

УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргалаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.