| | USD/MNT 0₮

Иргэн Б.Болороогийн тавьсан шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрлэж өгнө гэдгээ амлав

Иргэн Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамтаар төв талбай дээр суулт хийгээд 10 дахь өдрөө болж байна.

Золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхийн тулд ийнхүү хүйтэнд хөл гараа дааруулан зогссон бүсгүй суултынхаа үр дүнд хүрсэн үү гэвэл яг хүрээгүй юм. Гэхдээ өнөөдөр тэрбээр суултаа зогсоож байна.

Ийнхүү 10 дахь өдрөө суулт хийсэн ээж хоёр дээр дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж, асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө амлалаа.

Энэ талаар иргэн Б.Болороо “Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа албан ёсны хариуг аваагүй. Өнөөдөр Ерөнхий сайд ирж уулзлаа. Тавьсан эхний хоёр шаардлагад маань анхаарлаа хандуулж, Ажлын хэсэг гаргаад яаралтай шийдвэрлүүлж өгнө гэсэн хариуг өглөө” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Иргэн Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамтаар төв талбай дээр суулт хийгээд 10 дахь өдрөө болж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.