УОК-ын хуралдаанаар есдүгээр сарын 01-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх эсэхийг хэлэлцэнэ
Өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт Улсын Онцгой комисс хуралдана. Тус хуралдаанаар
- КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
- Есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт Улсын Онцгой комисс хуралдана.