| | USD/MNT 0₮

ӨНГӨРСӨН ШӨНӨ 20 ХҮН УГААРТЖЭЭ

Өнгөрсөн шөнө сайжруулсан шахмал түлшинд угаартсан иргэдийн тоо огцом нэмэгджээ.

Тодруулбал, нийслэлийн зургаан дүүрэгт “Гэртээ угаартлаа, бөөлжөөд байна, бие муудлаа” гэсэн дуудлагыг онцгой болон цагдаагийн байгууллагад өгчээ. Тухайлбал, өнгөрсөн хоногт шахмал түлшинд угаартсан иргэдийн тоо 20-д хүрчээ. Хамгийн бага нь гурван настай настай хүүхэд байсан бол хамгийн ахмад нь 65 настай иргэн байна. Угаартаж хордсон иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж, хордлого тайлах эмчилгээ хийж, биеийн байдал дээрдсэн нь гэртээ гарсан байна.

Сайжруулсан түлштэй холбоотой холбогдох газруудаас бол сүүлийн үед иргэд угаартахгүй байгаа, айлууд түлшээ зөв түлж сурч байгаа гэсэн мэдээллийг өгч, иргэдийг төөрөгдүүлж байгаа ч бодит байдал дээрээ угаартсан иргэд олон, хоногт эмнэлгийн тусламж авсаар байна. Гэтэл дээрх тоог нуун дарагдуулсаар байх уу.

 

ӨНГӨРСӨН ШӨНӨ ГУРВАН ДҮҮРЭГТ НИЙТ 20 ХҮН УГААРТСАН ГЭХ ДУУДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.