| | USD/MNT 0₮

ЦЕГ: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар арга хэмжээ эхлээгүй байхад утсаар ярьсан

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ утсаар ярьж буй бичлэг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ бичлэгийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв тодруулга гаргажээ. Үүнд "Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж, санал, хүсэлтийг сонсож, ажлын чиглэл өгч ажилласан.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын утсаар ярьж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл бөгөөд уг бичлэг албан ёсны арга хэмжээ эхлээгүй байх үеийнх болно.

ЦЕГ: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар арга хэмжээ эхлээгүй байхад утсаар ярьсан
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.