| | USD/MNT 0₮

Генерал Б.Хурцад гурван жилийн хорих ял оноов

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр 09.00 цагт Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, тав дахь өдрөө үргэлжилж, гэм буруутайд тооцсон. Тодруулбал, шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн юм. 

Ингээд Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдлээ.

Генерал Б.Хурцад гурван жилийн хорих ял оноов
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.