| | USD/MNT 0₮

Халтиргаа гулгаа үүслээ, давс бодисын нөөц хэр байна вэ

Өчигдрөөс эхлэн орон нутаг болон Нийслэлд цас орж, зам талбай халтиргаа гулгаа ихтэй байна. Зарим аймагт их хэмжээний цас орсноос болж зам даваа хаагдсан байдалтай байна. 

Энэ өвлийн хувьд давс, бодис болон цас арилгах техникийн хүрэлцээ, нөөц хэр байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригунаас тодруулахад “Цас, мөсний хальтиргаа, гулгааг арилгах зориулалтын 957 тонн бодисыг 450 сая төгрөгөөр, 500 тонн давсыг 150 сая төгрөгөөр худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулан өвөлжилтөд хэрэглэгдэх бодис, давсаа хүлээж авсан.

Есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 1552 тонн давс, 1953 тонн бодис үлдсэн байгаа. Үүн дээрээ энэ жилийнхээ нөөцийг нэмэгдүүлж авна. Давс, бодисоо ОХУ-аас авдаг бөгөөд чанарын хувьд гайгүй сайн.

Бодис цацах техник хэрэгслийн хувьд хангалттай бэлтгэсэн. Энэ жилийн хувьд гараар давс, бодис цацахыг Хотын дарга хориглосон. Өөрөөр хэлбэл, зөвхөн зориулалтын техник хэрэгсэл ашиглаж давс, бодис цац гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу бүх дүүргүүд 1-2 зориулалтын төхөөрөмжтэй болчихсон байгаа. Зарим дүүргүүд нь 5-6 төхөөрөмжтэй болсон” гэв.

Цас, мөсний хальтиргаа, гулгааг арилгах зориулалтын 957 тонн бодисыг 450 сая төгрөгөөр, 500 тонн давсыг 150 сая төгрөгөөр худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулан өвөлжилтөд хэрэглэгдэх бодис, давсаа хүлээж авсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.