| | USD/MNT 0₮
“Оюу толгой” хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг АТГ-аас удаан хугацаанд шалгав. Өнгөрсөн хугацаанд тэднийг цагдан хориод суллав.
Ингээд хилийн хориг тавиулсан байгаа эрхмүүд эхнээсээ цаг хожиж, өөрсдийгөө хэрэг хийгээгүй мэтээр ойлгуулахын тулд Оюутолгойтой холбоотой ном бичиж, олны хүртээл болгож явна.
АТГ-ын өчигдрийн хийсэн мэдээллээр бол тэдэнд холбогдох хэргийг шалгаад дууссан, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэв.
Тэгвэл батлан даалтад байгаа, хилийн хоригтой байсан Ч.Сайханбилэг өнгөрсөн сард эмчилгээ хийлгэхээр гадагшаа гарчээ.
Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Хилийн хоригийг цуцлах” хүсэлт гаргажээ. Тус шүүхээс Ч.Сайханбилэгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Иймд тэрбээр эмчилгээ хийлгэхээр Солонгос улсыг зорьсон гэх.
Хавтаст хэргийг нь шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тэндээс хавтаст хэрэгт хяналт тавиад шүүхэд удахгүй шилжүүлэх байх. Гэтэл эзэн холбогдогч нь эрүүл мэндийн шалтгаанаар гадагшаа гараад явсан. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй. Ийм замаар явсаар байгаад цаг хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хэрэгсэхгүй болгохыг үгүйсгэхгүй юм. Яагаад хэргийг нь шалгаж дууссан байхад хуулийнхан хилийн хоригийг нь цуцлаж, гадагшаа гарах эрхийг олгов.
Сэжигтэн Ч.Сайханбилэг нь АТГ-т “Биеэ эмчлүүлэх шаардлагатай болсон тул гадагшаа явсан” гэж мэдэгдсэн байна. Харин хилийн хоригийг нь цуцласан шүүгчдээс асуухад Ч.Сайханбилэг хэзээ ирж шүүгдэх вэ.
Батлан даалтад, хилийн хоригтой байсан Ч.Сайханбилэг хоригоо цуцлуулж, эмчилгээ хийлгэнэ хэмээн БНСУ-руу явжээ.