| | USD/MNT 0₮

Бигэр суманд нэг нь өөрийгөө буудаж, нөгөө нь бусдыг буудсан ноцтой хэрэг гарчээ

Говь-Алтай аймгийн Бигэр суманд хэдхэн хоногийн өмнө онц ноцтой хэрэг гарчээ. Гурав хоногийн өмнө 30 гаруй насны залуу өөрийгөө буудаж амиа хорлосон бол, найзуудтайгаа анд явсан залуус нэгнийг буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, 35 настай Б нь найзуудтайгаа анд явж байгаад нэгийгээ санамсаргүй байдлаар буудаж хүнд бэртээсэн байна. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа бөгөөд онгоцоор Нийслэлд авчирсан байгаа аж. Хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Дашрамд дуулгахад, тус аймгийн Бигэр суманд байсхийгээд буун дуун гардаг. Өнгөрсөн долдугаар сард долоон настай хүү гэрт байсан сумтай бууг авч тоглож байгаад санамсаргүй байдлаар ээжийгээ болон таван настай охин дүүгээ буудаж амийг нь хохироосон эмгэнэлтэй хэрэг гарч байсан билээ. 

Говь-Алтай аймгийн Бигэр суманд нэг залуу өөрийгөө буудаж амиа хохироосон бол бас нэг залуу бусдыг буудаж хүнд гэмтээжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.