| | USD/MNT 0₮

Гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 01-нд болох байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулсан юм.

Тодруулбал, шүүгдэгч Д.Гантулгын ээж бурхан болсон учир буяны ажил явдал нь давхацсан учир ийнхүү хурлыг хойшлуулсан байдаг.

Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болно.

Өмнөх хурлаар шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан учраас хойшуулсан.

Хэргийг эргэн сануулахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хэрэг өнгөрсөн 2017 оны зургаадугаар сарын 12-нд гарсан. Үүнээс хойш жил гаруй хугацаанд шалгагдаад 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал болсон юм.

Шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна үндэслэлээр хэргийг буцаасан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр дахин гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учраас уг хэрэгт нь мөн яллагдагчаар татсан байдаг.

 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.