| | USD/MNT 0₮
УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгч хоригийн хүлээн авч, Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг шууд үргэлжлүүлэхээр УИХ-аар шийдвэрлэсэн. Гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ. Гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж АН, МАН, Ерөнхийлөгч гэсэн гурвалсан хэсгээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан юм.
Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зарим саналыг гишүүдийн 3/2-оор дэмжигдвэл оруулж болно гэсэн заалтыг журмын хуульд оруулсан. АН-аас тавьж байгаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх, Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад сайдуудыг гаднаас томилох асуудалд ажлын хэсэг саналаа нэгтгэсэн. Ямар ч байсан сонгуулийн тогтолцоо, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр унасан Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал дахиж оруулж ирэх дээр МАН, АН, Ерөнхийлөгчийн талууд санал нэгджээ. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх асуудал нээлттэй үлдсэн.