| | USD/MNT 0₮
Бид шинээр томилогдож буй сайд нар хөрөнгө оруулгын мэдүүлгээ хэрхэн өгснийг цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Шадар сайдаар томилогдож буй Я.Содбаатар гишүүнийг онцолж байна.
Түүний хувьд ЖДҮ-чин нэр зүүж, Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаа өгч байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, Я.Содбаатар нь 2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангаас өөрийн 100 хувь эзэмшдэг "Эпато анарваан" компаниараа зээл авч байсан бол өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан 100 хувь эзэмшдэг "Ти-Эс-Эм" ХХК жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авчээ. Ингээд нийтдээ хоёр тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс "хумсалжээ".
Ингээд түүнийг ХОМ-ээ хэрхэн өгснийг сонирхуулъя.
Түүний жилийн орлого 35 сая 785 мянга 880 төгрөг бол гэр бүлийнх нь орлого 359 саяд хүрдэг. Тэрбээр нийтийн гурван орон сууцтай, нэг зуслангийн байшинтай. Үүний үнэлгээ нь 983 сая төгрөг давдаг.
85 сая төгрөгийн үнэлгээ бүхий Nissan X-Trail маркийн автомашинтай, 35 сая төгрөгийн малтай, 21 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Одоогоор Ти-Эс-Эм ХХК, Эрдэнэс МГЛ ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Мөнх гийх эрхэс ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг болохоо мэдүүлжээ.
Бид шинээр томилогдож буй сайд нар хөрөнгө оруулгын мэдүүлгээ хэрхэн өгснийг цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Шадар сайдаар томилогдож буй Я.Содбаатар гишүүнийг онцолж байна.