| | USD/MNT 0₮
Ажлын гараагаа намын хорооноос эхэлсэн, намаасаа албан тушаалын шагналыг нэлээд хүртсэн эрхэм бол Б.Мөнхбаатар. Харин одоо сайдын сэнтийд залрах гэж байна. Түүнийг дэд сайдаар ажиллаж байхад хэвлэлийхэн “Хөрөнгөлөг дэд сайд”-аар тодруулж байсан цаг саяхан. Учир нь тэрбээр 2018 онд 260 сая төгрөгийн орлого, гэр бүлийн гишүүд нь 813 сая төгрөгийн орлого олсон хэмээн ХОМ-ээ мэдүүлж байжээ.
Үүгээр ч зогсохгүй таван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттайгаар хоёр, оффис нэгийг эзэмшдэг бөгөөд эдгээрийн үнэлгээ 1 тэрбум 383 сая төгрөг болж байж.
Тэгвэл Барилга, хот байгуулалтын шинэхэн сайд саяхан буюу 2019 оны ХОМ-ээ хэрхэн өгснийг сонирхуулъя.
Түүний жилийн орлого 26 сая 800 мянга, гэр бүлийнх нь орлого 283 сая 789 мянга 300 төгрөг болж буурчээ. Б.Мөнхбаатар нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттайгаар нэг, оффис нэг, нэг авто зогсоол, хоёр авто граж эзэмшдэг. Үүний үнэлгээ нь 893 сая 450 мянган төгрөгт хүрдэг.
Kia SORENTO маркийн машинтай. 46 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмших 400м2, өмчлөх 375м2, өмчлөх 700м2, өмчлөх 2000 м2, эзэмших 700 м2, өмчлөх 700 м2 гэсэн зургаан газартай.
Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 75 сая төгрөгөөр үнэлэгддэг. Одоогоор Инжирийн үндэс ХХК, Их инжирийн үр ХХК, Прайм Лөүн ББСБ ХХК ХХК, Төгөлцамхаг констракшн ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг аж.
Манай төрийн удирдлагууд өндөр албан тушаалд очихоороо хөрөнгөө огцом нэмдэг туршлага бий. Тэгвэл шинэ сайдуудын хөрөнгө орлого өнөөдөр ямар байсан, сайдын сэнтийд суугаад хэр их өөрчлөгдсөнийг баримтаар дэлгэн харуулах болно.
БХБ-ын шинэ сайд Б.Мөнхбаатар 893 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, ЗУРГААН газартай