| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Томилогдож байгаа сайдуудаас хамгийн асуудалтай нь Х.Нямбаатар гишүүн байна. 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон. Үүний уршгаар 1500 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд алхаж байна. Үүнийг зассан гэсэн боловч өнөөдөр тэдгээр гэмт хэрэгтнүүдээс ял авсан хүн нэг ч байхгүй.
Хоёрдугаарт, Монголын ард түмэн 2017 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулиар 1,4 сая иргэн нийтдээ 500 тэрбум төгрөгөөр торгуулсан. Энэ бол асар их тоо. Тийм болохоор Зөрчлийн тухай хуулийг яаралтай шинэчлэх буюу зөөллөх шаардлагатай.
Б.Пүрэвдорж: Томилогдож байгаа сайдуудаас хамгийн асуудалтай нь Х.Нямбаатар байна