| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Цаг агаарын аюултай үзэгдэл болно

Өнөө шөнө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, Алтайн өвөр говиор 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, бусад хэсгээр 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градуc дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө     Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Өнөө шөнө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.