| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: МОНГОЛ УЛСЫН 17 САЙД

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Энэхүү хурлаар У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхимын гишүүд тодорч байна. 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.

Нэрс нь тодорсон сайд нарыг танилцуулж байна.

  1. Шадар сайдаар Я.Содбаатар,
  2. ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ,
  3. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр,
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл,
  5. Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар,
  6. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ТНБД Л.Цэдэвсүрэн,
  7. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван,
  8. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар,
  9. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, 
  10. Соёлын сайдаар С.Чулуун,
  11. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа, 
  12. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар, 
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан, 
  14. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон,
  15. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх,
  16. Эрүүл мэндийн сайдаар Нэгдүгээр эмнэлгийн захирал Мөнхсайхан нар тодорчээ.
ТАНИЛЦ: МОНГОЛ УЛСЫН САЙД НАР
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.