| | USD/MNT 0₮

Хууль зүйн сайдад Х.Нямбаатар, БОАЖ-ын сайдад Д.Сарангэрэл нарыг нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Энэхүү хурлаар У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхимын гишүүд тодорно. 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.

Одоогийн байдлаар мэдэгдэж байгаа нь ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар нар улиран сонгогдохоор байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хууль зүйн сайдад Х.Нямбаатар, БОАЖ-ын сайдад Д.Сарангэрэл нарын нэрсийг дэвшүүлжээ.

Хууль зүйн сайдад Х.Нямбаатар, БОАЖ-ын сайдад Д.Сарангэрэл нарыг нэр дэвшүүллээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.