| | USD/MNT 0₮
Энэ жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ЭЕШ-ын дүнг харахад улсын хэмжээнд математик, монгол хэлний шалгалт дээр 100 оноо авсан хүүхэд гарын 10 хуруунд багтахаар цөөн байна. Арга ч үгүй биз. Боловсролын яамыг боловсролгүй хүмүүс удирдахаар ямар байх нь ойлгомжтой.
Тавдугаар ангийн хүүхдээс ч дор хийсэн макет, таван тэрбумын тендер, Хятадад хэвлүүлсэн сурах бичгүүд гээд тус яамныхантай холбоотой но-той баримтууд дуусахгүй. Хамгийн сүүлд бид таван тэрбум төгрөгөөр компьютер худалдаж авахаар тендер зарласан болохыг мэдээлсэн. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь мэргэжлийн бус хүмүүс удирдлагад багтдагт оршиж байгаа юм.
Тухайлбал, дэд сайд Г.Ганбаяр. Түүний хувьд боловсролын салбарын тодорхойлох нь бүү хэл өөрөө ч боловсрол нимгэн хүн. Эдийн засгийн магистрын зэрэгтэй тэрбээр өдийг хүртэл боловсролын байгууллагад ажиллах нь бүү хэл энэ чиглэлээр дорвитой эрдмийн ажил бичиж байсан удаагүй. Телевизийн хөтлөгч Монголын мянган, мянган хүүхдийн ирээдүйг тодорхойлоод сууж байгаа нь МАН боловсон хүчний дутагдалд орсны шинж.
Тэгсэн хэрнээ бас албан тушаалын хэнээтэн аж. 2008 оноос хойш 12 жилийн турш тасралтгүй “хурган” дарга хийж явсаар БСШУС-ын дэд сайдын албан тушаалд очсон.
Гэвч энэ нь түүнд хангалтгүй бололтой. 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шинээр байгуулах танхимд суухаар санаархаж буй гэнэ. Тодруулбал, шинээр байгуулагдах Соёлын яаманд сайдаар томилогдох гэсэн бор шувуу Төрийн ордноор жиргэж эхэлжээ.
Үүнийгээ батлах гэсэн мэт өөрийгөө дөвийлгөсөн цагаан пиарыг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж эхэлсэн бололтой. Гэхдээ түүнийг БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байхдаа улсын төсвийг хэрхэн үрэн таран хийж, арван жилийн хүүхэд ч хийхээгүй макет хийж, Төрийн ордонд оруулж байсныг мартах учиргүй.
Дахин сануулбал, байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн макетуудыг хараад Ерөнхий сайд “гомдож” байсан цаг саяхан. Хөрөнгө мөнгө, газрынх асуудлыг шийдвэрлээд өгчихсөн байхад бүтэн жилийн хугацаанд шүдэнзний мод хооронд нь наачихсан байхад гомдохгүй гээд ч яах билээ. Гэхдээ ингээд гомдож, загналаа гээд асуудал шийдэгдсэн үү гэвэл үгүй. Арван жилийн хүүхдээс ч дор хийсэн макетуудыг Төрийн ордонд оруулж ирсэн дэд сайд Г.Ганбаярт ямар ч хариуцлага тооцоогүйгээр барахгүй сайдын суудал амалж байгаа бололтой.
Ингээд түүний 2019 оны ХОМ-ийг танилцуулъя.
Түүний жилийн орлого 93 сая 751 мянга 470 төгрөг. 775 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай, 140 саяын үнэлгээ бүхий ланд-200 маркийн автомашинтай, 30 сая төгрөгийн малтай, 450 сая төгрөгийн хадгаламжтай нэгэн юм.
Соёлын сайдад горилогч Г.Ганбаяр 775 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, 450 сая төгрөгийн хадгаламжтай