| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
3асгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй нийт 17 гишүүн ажиллуулах, бүтцийн хувьд Засгийн газрыг 14 яамтай ажиллуулахаар төслүүдийг боловсруулсан байна. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн, Барилга, xoт байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар боллоо.
Санал хураалтад нийт 61 гишүүн оролцсоноос 52 гишүүн буюу 82 хувийн саналаар хэлэлцүүлэг батлагдлаа.
Соёлын яамтай Засгийн газрын бүтцийг баталлаа