| | USD/MNT 0₮
Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг батлах горимын саналыг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Засгийн газрын бүтцийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдлээ