| | USD/MNT 0₮

Соёлын яамыг шинээр байгуулж, Засгийн газар 17 сайд, 14 яамтай байхаар хуульд тусгажээ

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч У.Хүрэлсүх илтгэлдээ "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсруулахдаа өмнөх Засгийн газрын бүтцийг ерөнхийд нь хэвээр үлдээсэн. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг 17 сайдын бүрэлдэхүүнтэй, 14 яамтай байхаар боловсруулсан. БСШУСЯ-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваасан" хэмээн онцоллоо. 

Шинээр байгуулах Засгийн газар дараах бүтэцтэй байна. Үүнд:

  1. Ерөнхий сайд
  2. Шадар сайд
  3. ЗГХЭГ-ын дарга
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  5. Батлан хамгаалах яам 
  6. Гадаад харилцааны яам
  7. Сангийн яам
  8. Соёлын яам
  9. Хууль зүй, дотоод хэргийн яам
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  11. Барилга, хот байгуулалтын яам
  12. Боловсрол, шинжлэх ухааны яам
  13. Зам, тээврийн хөгжлийн яам
  14. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  15. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  16. Эрчим хүчний яам
  17. Эрүүл мэндийн яам

ШУУД ҮЗЭХ:

ШУУД: Соёлын яамыг шинээр байгуулж, шинэ Засгийн газар 14 яамтай байхаар хуульд тусгажээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.