| | USD/MNT 0₮
Шинэ Засгийн газар хэдэн яамтай байх нь өнөөдөр шийдэгдэх нь ээ. Учир нь Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яг одоо өргөн мэдүүлэх гэж байна. Үүний дараа 16.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хуучин яамд хэвээр үлдэж, шинээр Соёлын яамыг л байгуулах сураг ажиг бий. Ингэснээр БСШУСЯ-ын бүтцэд өөрчлөлт орж, Боловсрол, соёл, спортын яам болох аж.
Шинэ Засгийн газар хэдэн яамтай байх нь өнөөдөр шийдэгдэнэ