| | USD/MNT 0₮
Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгааг шууд дамжуулан хүргэж байна.
АН-ын дарга асан С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн дүн өргөн баригдаад, сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн будлиан дуусаагүй. Хууль зөрчигдсөн эсэхийг шалгаж, тогтоох ажиллагаа явагдаж байгаа. Ардчилсан намын хувьд асуудалд хүндэтгэлтэй хандаж байгааг хэлэх нь зүйтэй.
Ардчилсан нам үндсэн дүрмийнхээ хүрээнд намын даргыг сонгох их хурлыг хуралдуулах ёстой. Ардчилсан намын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн бүртгэл өнөөдрөөс буюу энэ сарын 06-09-ний хооронд явагдана. Долдугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ны хооронд нэр дэвшигчдийн сурталчилгаа явагдаж, санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргахаар зохион байгуулж байгаа. АН-ын даргын сонгуулийн бүртгэлийн ажил өнөөдрөөс эхэлснийг мэдэгдэж байна.
ШУУД ҮЗЭХ:
ШУУД: АРДЧИЛСАН НАМ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА