| | USD/MNT 0₮
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дууслаа. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 02-ны өдөр эхэлсэн. Өнгөрөгч баасан гарагийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдаан дөнгөж сая дуусаж, шүүх ялын тогтоолоо уншиж танилцууллаа.
Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатарын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэлээ.
Шүүгдэгч Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ялаар тус тус шийтгэлээ.
Тэднийг нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлж, энэ өдрөөс эхлэн тооцохоор болжээ.
ШУУД: Ж.Эрдэнэбатыг ЗУРГААН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР шийтгэв