| | USD/MNT 0₮
ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-д шалгаж байгаа бөгөөд 10 хоногийн хилийн хориг тавьсан байсан юм.
Тэгвэл түүнийг мөнгөн торгуулиа төлөөд эх орондоо өнөөдөр 15.40 цагт “Korean air” авиа компанийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. VIP-ээр дамжиж гарсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон гэнэ. Ингэснээр эрүүгийн хэрэгт хамааралгүй тул мөнгөн торгуулиа төлөөд өнгөрөх боломжтой болох ажээ.
Иймд Д.Одбаяр хилийн хоригоо цуцлуулж, хуулийн дагуу торгуулиа төлөөд эх орондоо ирэхээр болжээ. Түүний холбогдсон хэрэгт Монголын талаас ч өмгөөлөгч ажиллаж байгаа аж.
БНСУ-ын талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болсны дагуу ийнхүү торгуулаад өнгөрч байна.
10 сая воны торгууль төлсөн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр эх орондоо ирнэ.