| | USD/MNT 0₮

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4-6 ХЭМ ДУЛААН БАЙНА

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хот: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө     Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, Алтайн өвөр говиор 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, бусад хэсгээр 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

Хэрлэн-Баян-Улаан орчмоор: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градуc дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Өдөртөө 4-5 хэм дулаан байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.