| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэж буй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асуусан юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үг хэлэхээр кноп дарсан боловч Их хурлын дарга Г.Занданшатар түүнд үг хэлэх боломж олгосонгүй. Энэ нь Ц.Анандбазарыг чуулганы хуралдаанд 15 минут хоцорч ирсэнтэй холбоотой юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "УИХ-ыг эхнээс нь сахилга бат, дэг журамтай байлгах ёстой. Ц.Анандбазар гишүүн чуулганы хуралдаанд 15 минут хоцорсон тул үг хэлэх эрх өгөхгүй. Дараа дараагийн удаад гишүүн цагаа баримталж ирэхийг сануулж байна" хэмээв.
Ц.Анандбазар гишүүн чуулганы хуралдаанд 15 минут хоцорсон тул үг хэлэх боломж өгсөнгүй