| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы үеэр Б.Пүрэвдорж гишүүн ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улс хэзээ гарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын бүлгээс асуусан юм. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар хариулт өглөө. Тэрбээр "Төрийн болон мэргэжлийн байгууллагуудын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн үр дүнг ФАТФ-ын албан ёсны цахим хуудаст энэ оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн. Тодруулбал, Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас гарах болзлыг хангасан гэдгийг олон улсад албан ёсоор зарласан. Ирэх 09 дүгээр сард тус байгууллагын төлөөлөл Монгол Улсад ирж ажилласны дараа манай улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас гарах болж байгааг дуулгая" хэмээн онцлов.
Г.Занданшатар: Есдүгээр сард манай улс СААРАЛ ЖАГСААЛТААС гарна