| | USD/MNT 0₮
Яг одоо УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төсөвт тодотгол хийх эсэх тухай болон ФАТФ-ын саарал жагсаалтаас хэзээ гарах талаар асуухад У.Хүрэлсүх "Шинэ Засгийн газар байгуулагдаад төсөвт тодотгол хийнэ. Бэлтгэл ажил явагдаж байгаа. Засгийн газар байгаа боломждоо тааруулж ажлаа хийж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллана" хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн саарал жагсаалтны талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа "2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр ФАТФ-ын албан ёсны сайтад Монгол Улс ФАТФ-ын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн. Ирэх есдүгээр сар гэхэд манай улс саарал жагсаалтаас гарах сайхан мэдээг дуулгая" гэв.
У.Хүрэлсүх: Шинэ Засгийн газар байгуулагдаад төсөвт тодотгол хийнэ