| | USD/MNT 0₮
"Буянт Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны 580 айлын сууцыг иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу уг орон сууцыг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших иргэд өнгөрсөн аравдугаар сард байрны батламжаа төв талбай дээр хотын дарга болон холбогдох удирдлагуудаас нь сүртэй чиг гардаж авсан билээ. Эхлээд батламжаа дараа нь байрны түлхүүрээ гардаж авсан айлууд нь эхнээсээ баяр хөөртэй нүүж орсон. Тухайлбал, "Буянт-Ухаа 2" хорооллын 1035-1042 дугаар байрны айлууд орсон. Харин 1043 хойших байрны айлууд нь өнөөдрийг хүртэл ороогүй байна.
Гэтэл орсон айлуудад нэг асуудал үүсчээ. Тодруулбал, улсын комисс хүлээж аваагүй байранд нүүгээд орсноо саяхан мэдсэн гэнэ. Эргээд буух эзэнтэй буцах хаягтай гэгчээр НОСК руу холбогдож учир шалтгааныг нь тодруулахаар мэдэхгүй хүнгүй, мэдэж байгаа нь мэлзээд байх юм гэж оршин суугчид нь ярьж байна. Яагаад ямар шалтгааны улмаас улсын комисс хүлээж аваагүй байранд айлуудыг нүүлгэж оруулсан юм бэ гэдэгт хариулт авъя НОСК-ийнхоон.
Дашрамд дуулгахад, зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэсэн. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгүүлснээс 580 айл түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.
Харин 972 айлын 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус хорооллын 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг нь газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар баталжээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар 262 айл түрээсийн байрандаа орж чадаагүй, хэзээ орохоо мэдэхгүй хүлээлтийн байдалтай байна. Хүйтний улирал эхэллээ, байрандаа орчих юм гэсэн иргэд НОСК руу удаа дараа хандсан ч ямар нэгэн тайлбар өгдөггүй, өгөхөөрөө “Манайхаас шалтгаалах зүйл байхгүй. Одоо улсын комисс хүлээж авах нь дутуу” гэж амыг нь тагладаг гэнэ.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн цахим хуудсанд “Айлууд шилжин суурьшихад гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж хуваарийн дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 23-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл 8 хоногийн хугацаанд эхний 6 блок байрны оршин суугчид болох 318 айл орон сууцаа хүлээн авч шинэ байрандаа орсон.
Ирэх долоо хоногт үлдсэн 262 өрх шинэ байраа хүлээн авна” гэж мэдэгдэл гаргасан ч өнгөрч буй долоо хоногт айлууд нь ороогүй л байна.