| | USD/MNT 0₮

Х.Баттулга: СЕХ-ны удирдлагуудыг өргөдлөө өгөхийг шаардаж байна

Найм дахь удаагийн парламент анхдугаар чуулганаа хийж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр "Өмнөх парламентад 31 гишүүн гэмт хэрэгт холбогдон, хууль хяналтын байгууллагад шалгагдсан. Ард иргэдийнхээ боломжийг хулгайлж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ тендер олгосон тохиолдлууд ч гарсан. Тэднийг нэр дэвшүүлэх ёсгүй байсан боловч Сонгуулийн ерөнхий хороо үндсэн үүргээ биелүүлэлгүй нэр дэвших үнэмлэх олгосноос болж, сонгуулийн сурталчилгааны үеэр хуулийн байгууллагад баривчлагдсан хүн ч бий. Иймд СЕХ ажлаа хийж чадахгүй байгаа тул удирдлуудыг нь яаралтай огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдье" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Х.Баттулга: СЕХ-ны удирдлагуудыг өргөдлөө өгөхийг шаардаж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.