ЧУУЛГАН: Шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр ТАНГАРАГ өргөнө
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүд анхны чуулганаа өнөөдөр хийхээр болжээ.
12.00 цагаас эхлэх тус хуралдаанаар шинэ гишүүд тангараг өргөхөөс гадна дараах асуудлуудыг хэлэлцэн батлах юм байна.
УИХ-ын тухай хууль:
- 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
- 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
- 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
- 14.3.4. Ерөнхий сайдыг томилох
- 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
- 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
- 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
- 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
- 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн
- 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
ЧУУЛГАН: Шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр ТАНГАРАГ өргөнө